Tuesday 24 March 2015

Өдрийн мэнд.
Өнөөдөр их сайхан өдөр эхэлж байнаа. Юм бичнэ гэдэг тэр болгон хүний хийгээд байдаг ажил бас биш бололтой. Блог анх уншиж эхлээд, хүмүүсийн бичсэнийг хараад, эндээс маш их зүйл мэдэж авдгыг хараад. Ингээд л бичиж болохгүй байгаа юм. Энэ нь санаагаа эмх цагцтэй илэрхийлж сурахад дөхөмтэй юм уу.
Анх бичье гэсэн санаа үүнээс үүдэлтэй юм байна. Мөн бас хааяа монголоороо бичиж байх нь хэрэгтэй гэж бодож байсан юм байна. Гэхдээ ингэж бичихэд маш их тууштай зан хэрэг болдог гэж бодсонгүй ээ. Блог бичдэг хүмүүс бол үнэхээр тууштай зан чанартай хүмүүс байнаа.
Үе үе гэвч сонирхол төрдөг юм байна, хэхэ.
Нэгэнт гадаад оронд амьдарч байгаагийнх маш олон зүйлийг Монголд хэрэгжүүлэхсэн, олон зүйлийг өөрчлөхсөн гэж боддог ч, хаа нэг газар тэмдэглэхгүй болохоор тэгээд л санаа оноо мартагдаад байдаг бололтой. Нөгөө талаар Монгол буцсан хүмүүсийг харж байхад, эхэн үедээ маш их өөрчлөлт хийх урам зоригтой байдаг ч яваандаа алдраад байдаг бололтой. Хааяа яагаад ингээд байна гээд бодоод суухаар, энэ нь хамгийн эхэнд дүрэм журам гэдэг зүйлийг л яс хэвшүүлж сурахтай маш их холбоотой юм байна л гэж бодогддог юм. "Монголын хууль 3 хоног" гэдэг үг нь анх гарсан утгаасаа гажсан төдийгүй, энэ нөхцөл байдалдаа дасаад, угаасаа ийм байдаг мэт хүлээж авдаг болсон нь хамгийн харамсалтай хэсэг юм уу даа. Бидний өндөр хөгжилтэй гэж яриад байдаг орнуудын хөгжлийн гол түлхүүр шалтгаан нь ямарваа нэг дүрэм журам гаргаад, түүнийгээ ягштал биелүүлдэгт байх шиг. Сүүлийн хэд хоногт Сингапурын анхны ерөнхий сайд байсан хүн нас барснаас үүдээд, тус улсын хөгжлийн талаар ихээхэн ярьцгааж байна. Хууль, дүрэм журам, бодлого төлөвлөгөө гаргаад, түүнийгээ хэрэгжүүлэх нь хэрхэн амжилтад хүрснийг бүрэн утгаар нь харуулж байна. Япон мөн адил. Тэгэхээр гол нь их сайхан хууль болон бодлого төлөвлөлт гаргах /цаасан дээр бичих/ нь чухал биш, гол нь түүнийгээ хэрэгжүүлэх. Гэтэл энэ нь уг нь гаднаас хайгаад байх эд биш юм байгаан. Монголынхоо зүйр үгсийг л амьдралд хэрэгжүүлэхэд л болох юм шиг. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа. Хэдийгээр зүйр үг биш ч, хүн бүр хичээвэл бид цэнгэлийн манлайд хүрэх бус уу.

Thursday 1 January 2015

2015 Шинэ оны мэнд.

Шинэ онд зөндөө олон сайхан зүйлс хүлээж байгаа гэдэгт итгэж байнаа.

Энэ жилийн шинэ жилээр сүлд мод засаагүй ч, гэрээ хүүхдүүдтэйгээ нийлж сайхан чимэглэв. Бөмбөлөг ашиглаж сүлд мод хийхийг оролдсон боловч амжилтгүй болсон. 12.25-ны өглөө Санта бэлэг орхиод явсан байлаа. Манай бага "Санта энэ бөмбөлгийг манай сүлд мод гэж яаж мэдэвээ" гэж баахан гайхав. Хүүхдүүддээ тоглоом авч өгсөн. Эрэгтэй хүүхэд лего-ноос огт уйдахгүй юм. Нэгийг эвлүүлээд, дараа нь дахиж нэгийг аваад байх сонирхолтой. Охин ipod салахаа болих шинжтэй. Бас хумсны будаг, гоо сайхны зүйлс маш их сонирхох юмаа. Одооны хүүхдүүд ч өөр болж дээ.
Шинэ жил их сайхан гарлаа. Өмнө болдог байснаас бяцхан ялгаатай боллоо. Дараа жилүүдэд ч үүнээс том өөрчлөлтүүдтэй байна гэж найдаж байна.

Шинэ ондоо аз жаргалаар дүүрэн байгаарай.